www.bgemn.ubhealth.mn

1. Австри улсын Зальцбург хотноо зохион байгуулагддаг Америк Австрийн сангийн сургалтад чих хамар хоолойн эмгэг судлалын чиглэлээр, гемодиализын эмчилгээний тусламж үйлчилгээний чиглэлээр Тайваньд зохион байгуулагддаг сургалт, мөн зүрхний эмгэг судлалын чиглэлээр БНСУ-ын Гёнгги мужийн эмнэлэгт тус бүр 1 эмч танхимын болон клиникийн 7-30 хоногийн хугацаатай сургалтуудад хамрагдаад байна.

2. Герман улсын ХОЛБООНЫ ОЛОН УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ЯАМ-ны дэргэдэх "АХМАД МЭРГЭЖИЛТНИЙ АЛБА"-тай хамтран ажиллах үйл ажиллагааны хүрээнд хүүхдийн асаргаа сувилгааны чиглэлээр мэргэжилтэн Магдалэна Пэтрзайн, ахмадын асаргаа сувилгаа буюу кинэстетикийн чиглэлээр мэргэжилтэн Жианет Терпстра нарыг урин туршлага судлан ажиллалаа. Тус мэргэжилтнүүд Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвд 2017 оны 04-р сарын 08-ны өдрөөс 06-р сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд ажилласан юм. Тус хугацаанд ЭМТөв болон ӨЭМТөвүүдийн нийт 19 сувилагч нарт дээрх чиглэлээр сургалт зохион байгуулан ажиллалаа.

 

1. БНСУ-ын Инчеон хотын Гачон их сургуулийн Гил эмнэлгийн зүрхний эмч нарын үзлэгийг ЭМТ-д 5-р сарын 23, 24-ний өдрүүдэд зохион байгууллаа. Үзлэгээр нийт 60 гаруй хүүхдийг зүрхний ЭХО оношилгоонд хамруулан 4 хүүхдийг Инчеон хотын захиргааны дэмжлэгтэйгээр тус улсад эмчлүүлэхээр болсон.


1. БГДЭМТ, ЧДЭМТ болон Тайванийн 3 эмнэлэг хооронд байгуулсан ТАЙВАНЬ МОНГОЛЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ХОЛБООНЫ хамтын ажиллагааны хүрээнд яаралтай тусламж, эрчимт эмчилгээ, нүүр, ам судлал, хүүхдийн нарийн мэргэжлийн эмнэлгийн тусламж үйлчилгээний чиглэлээр эмч нар сургалтад хамрагдахаар болсон. Тэргүүн ээлжинд эрчимт эмчилгээ болон нүүр, ам судлалын тус бүр 1 эмч сургалтад хамрагдахаар тус улсыг зориод байна.

 

 

Цэсүүд

Тусламж үзүүллээ

Шилэн данс


Зочдын тоо

Гишүүд : 27
Нийт мэдээ : 162593
Web Links : 6
Мэдээ үзсэн : 2288924

Цаг агаар

Санал асуулга

Сэтгэл ханамжтай үйлчилгээ авахад таньд юу хэрэгтэй байна.
 

Тамхины хор хөнөөл

Get the Flash Player to see this player.

time2online Extensions: Simple Video Flash Player Module

Зөвлөгөө