www.bgemn.ubhealth.mn

Өрхийн эрүүл мэндийн төвтэй холбоотой зарим арга х




МОНГОЛ УЛСЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙДЫН ТУШААЛ

Огноо: 2012/01/17/ Дугаар: 26 Улаанбаатар хот

Өрхийн эрүүл мэндийн төвтэй холбоотой зарим арга хэмжээний тухай


Эрүүл мэндийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2 дахь заалт, Засгийн газрын 2011 оны “Дүрэм батлах тухай” 364 тоот тогтоолыг үндэслэн ТУШААХ НЬ:
1. “Өрхийн эрүүл мэндийн төвийг сонгон шалгаруулах журам”-ыг нэгдүгээр, “Өрхийн эрүүл мэндийн төвтэй байгуулах гүйцэтгэлийн гэрээний үлгэрчилсэн загвар”-ыг хоёрдугаар, “Гэрээг дүгнэх шалгуур үзүүлэлт”-ийг гуравдугаар хавсралтаар тус тус баталсугай.
2. Гэрээний загварыг үндэслэн орон нутгийн онцлогт тохируулан гэрээ байгуулж ажиллахыг аймаг, дүүргийн Засаг дарга, Аймгийн эрүүл мэндийн газрын дарга, дүүргийн эрүүл мэндийн төвийн дарга нарт даалгасугай.
3. Энэхүү тушаалыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, мэргэжил арга зүйн удирлагаар хангаж ажиллахыг Эмнэлгийн тусламжийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар /Д.Гончигсүрэн/-т, тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Мэдээлэл хяналт, шинжилгээ, үнэлгээний газар /Д.Жаргалсайхан/-т тус тус даалгасугай.

САЙД С.ЛАМБАА
ХАВСРАЛТ http://www.moh.mn/index.php?option=com_content&view=category&id=50&Itemid=117
 

Зочдын тоо

Гишүүд : 10
Web Links : 6

Цаг агаар

Санал асуулга

Сэтгэл ханамжтай үйлчилгээ авахад таньд юу хэрэгтэй байна.
 

Тамхины хор хөнөөл

Get the Flash Player to see this player.

time2online Extensions: Simple Video Flash Player Module

Зөвлөгөө