www.bgemn.ubhealth.mn

Эмэгтэй таны эрүүл мэндэд

Төрөлт, төрөлтөнд бэлтгэх

Төрөлт нь байгалийн жам ёсны үзэгдэл...

Төрөлт нь 3 үе шаттай явагдана.

1-р үе шат: Жигд базлалт эхлээд умайн амсар бүрэн нээгдэх хүртэл үе. Энэ үе нэлээн удаан үргэлжилнэ. Эхээс их тамир тэнхээ шаардана. Иймээс хүч сэлбэх шингэн ууж, хөнгөн хооллох шаардлагатай. Мөн хөдөлгөөнтэй байх шаардлагатай. Умайн амсар бүрэн нээгдэх үед ургийн ус гарна.

Төрөлтийн 2-р үе Умайн амсар бүрэн нээгдсэнээс хойш төрөх хүртэл үргэлжилнэ. Умай хүчтэй жигд базлалт өгнө. Таны зүгээс гэдэснийхээ булчинг чангалж , дүлэлт өгч байж та хүүхдээ төрүүлнэ. Энэ үед эх баригчийн үгийг анхааралтай сонсож, дүлэлт хооронд хамраараа гүн амьсгалж амрахыг хичээх хэрэгтэй. Хүүхдийн толгой төрмөгц та дүлэхээ больж эх баригч хүүхдийн толгой биеийг алгуур төрүүлнэ.

Төрөлтийг 3-р үе Хүүхэд төрснөөс хойш ихэс ховхорч гарах хүртэл үргэлжилнэ. Энэ үе нь 5-30 минут үргэлжилнэ. Эхэс бүрэн гарсан эсэхийг шалгаад бүрэн бол та эмчийн хяналтанд 2 цаг байсны дараа төрсний дараахи өрөөнд шилжинэ.

Төрөлтөнд бэлтгэх

7-8 сартайгаас та төрөлтөнд шаардлагатай зүйлсийг бэлтгэнэ.

Даавуун 2 ээлжийн дотуур хувцас

Эмнэлэгт өмсөх хөнгөн хувцас /өмд, цамц, толгойн алчуур, шаахай/

Ариун цэврийн хэрэгсэл: саван, алчуур, оо, сойз, хөвөн, тос, оо-ийн цаас,аяга халбага

Эхийн зүгээс

Жирэмсний 6-7 сараас эхлэн дараахи зүйлсийг бэлтгээрэй.

Хөвөн даавуун ээлжийн дотуур хувцас, зөөлөн хөхний даруулга

Хөлд эвтэйхэн шаахай, өмсөх хөнгөн хувцас /цамц,өмд,унтлагын хувцас,толгой боох алчуур /

Ариун цэврийн хэрэгсэл: оо саван, сойз, хөвөн, тос

Хангалттай хэмжээний ариун цэврийн хэрэгсэл

Иргэний үнэмлэх, жирэмсний хяналтын карт, солилцооны хуудас зэрэг баримтууд

Амаржих газар, нутаг дэвсгэрт үйлчилдэг эмнэлгийн утасны дугаар зэргийг мэдэж байх шаардлагатай.

 

Зочдын тоо

Гишүүд : 16
Нийт мэдээ : 162593
Web Links : 6
Мэдээ үзсэн : 2152192

Цаг агаар

Санал асуулга

Сэтгэл ханамжтай үйлчилгээ авахад таньд юу хэрэгтэй байна.
 

Тамхины хор хөнөөл

Get the Flash Player to see this player.

time2online Extensions: Simple Video Flash Player Module

Зөвлөгөө