www.bgemn.ubhealth.mn

Typography for this template



Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төв нь Монгол Улсын Эрүүл мэндийн яам, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Нийслэл , дүүргийн Засаг Даргын Тамгын Газрын бодлого чиглэл, тушаал, шийдвэрүүдийг нутаг дэвсгэрийн хэмжээнд хэрэгжүүлэх, зохицуулах, хяналт тавих, хүн амд нийгмийн эрүүл мэнд, эмнэлгийн II  дахь шатлалын тусламж үйлчилгээг үзүүлэх үүрэгтэй төрийн үйлчилгээний байгууллага мөн.

Тус ЭМТ нь анх 1991 онд Октябрийн район нь бүтцийн өөрчлөлтөнд орж, Сонгинохайрхан, Баянгол дүүргүүдэд хуваагдан Октябрийн районы Эрүүл мэндийн зөвлөх төвөөс хүүхдийн хэсгийн 1-р цэг нь Баянгол дүүргийн эрүүл мэндийн 6-р төв, 7-р төв нэртэйгээр дотор, хүүхэд, эмэгтэйчүүд, чих хамар хоолой , мэс засал, лаборатори, рентген, нүд, шүд зэрэг нарийн мэргэжлийн кабинетийн бүрэлдэхүүнтэйгээр дүүргийн хүн амд хоёрдогч шатлалын тусламж үзүүлж эхэлсэн билээ.

Улмаар 1995 онд Эрүүл мэндийн зөвлөх төв болж өргөжиж, 205 эмч ажилчидтайгаар нарийн мэргэжлийн оношлогооны кабинетуудыг нээж чанарын ахиц гарган ажиллаж байсан.

1999 оны 10 сард 50 ортой дотор, мэдрэлийн тасаг бүхий дүүргийн эмнэлэг байгуулагдсан байна.

Мөн 1999 онд “Өрхийн эмнэлэг байгуулах тухай” Засгийн газрын 1999 оны 149 дүгээр тогтоолоор эрүүл мэндийн анхан шатны тусламж хүн амд ойртуулах зорилгоор Монгол Улсын Засгийн газар, Азийн Хөгжлийн Банктай хамтран” Эрүүл мэндийн салбарын хөгжил” хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд өрхийн эмнэлгүүд байгуулагдсан.

2001 онд Монгол Улсын Эрүүл мэндийн сайд, Нийслэлийн Засаг даргын хамтарсан 2001 оны 04 сарын 24-ний өдрийн №98/197 тоот тушаал захирамжийг үндэслэн “Баянгол эрүүл мэндийн нэгдэл” нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн.

2013 оны 5-р сарын 29-нд 35 ортой хүүхдийн “Эмүүжин”-тасаг байгуулагдсан.

2014 оны 10 сард БГДЭМТ-ийн ЦОГЦОЛБОР байрыг ашиглалтанд оруулан 100 ор бүхий дотор, мэдрэл, яаралтай тусламж эрчимт эмчилгээний тасгуудыг өргөжүүлэн, тохижилтын ажлыг хийж, үйл ажиллагаа жигд явагдаж байна. Мөн салбар амбулаторийг нээн ажиллуулснаар иргэдэд эрүүл мэндийн үйлчилгээг хүртээмжтэй хүргэхээс гадна иргэдийн нягтрал багасаж, хүлээгдэл чирэгдэлгүй ажиллаж байна.

1991 оноос өнөөдрийг хүртэлх хугацаанд байгууллагыг хөгжүүлэх, зохион байгуулах үйлсэд мэдлэг оюун, авъяас, ур чадвараа дайчлан ажиллаж байсан үе үеийн дарга нарыг дурьдвал:

 

Эрүүл мэндийн 7 дугаар төвийн ерөнхий эмч Б. Баарай1991-1995 он

Б.Баарай нь Улаанбаатар хотын Эрүүл мэндийн 7 дугаар төвийн ерөнхий эмч буюу Баянгол Дүүргийн Эрүүл мэндийн төвийн анхны даргаар 1991 – 2005 он хүртэл ажиллаж байсан.

 

Баянгол Эрүүл мэндийн нэгдлийн дарга Ж.Эрхэмбаяр 1995-2005 он

Эрүүлийг хамгаалахын гавъяат ажилтан

Эдгээр он жилүүдэд Эрүүл мэндийн 6,7 дугаар төвүүд нэгдэж Дүүргийн Эрүүл мэндийн нэгдэл нэртэйгээр үйл ажиллагаа явуулж эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээг иргэдэд ойртуулах үүднээс өрхийн эмнэлгүүдийг айл өрхүүдийн дунд зохион байгуулсан. Мөн 1999 онд тухай үеийн Баянгол дүүргийн Засаг дарга С.Эрдэний санаачлагаар ахмадын сувилал, насанд хүрэгчдийн 50 ортой дотор, мэдрэлийн нэгдсэн эмнэлгийг байгуулж байсан байна.

 

Баянгол эрүүл мэндийн нэгдлийн дарга С.Туул 2005-2010 он

С.Туул нь тус Эрүүл мэндийн нэгдлийн даргаар ажиллаж байх хугацаандаа буюу 2009 онд Эрүүл мэндийн нэгдлийн цогцолбор барилгын анхны эх үүсвэрийг тавьж 1,4 тэрбум төгрөгийн хөрөнгийн асуудлыг шийдвэрлүүлж байсан

 

 

Баянгол Эрүүл мэндийн нэгдлийн дарга Э.Бодьцэцэг 2010- 2013 он

 

Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга Ө.Батжаргал 2013 оноос

· 2013.06 сард 35 ортой “Эмүүжин” хүүхдийн тасаг ашиглалтанд орсон

· 2014 оны 10 сарын 16-нд БГДЭМТ-ийн ЦОГЦОЛБОР байрыг ашиглалтанд оруулж, гаднах болон дотоод тохижилтын ажлыг хийж дуусгасан.

 

 

Зочдын тоо

Гишүүд : 1
Нийт мэдээ : 152497
Web Links : 6
Мэдээ үзсэн : 1990148

Цаг агаар

Санал асуулга

Сэтгэл ханамжтай үйлчилгээ авахад таньд юу хэрэгтэй байна.
 

Тамхины хор хөнөөл

Get the Flash Player to see this player.

time2online Extensions: Simple Video Flash Player Module

Зөвлөгөө