www.bgemn.ubhealth.mn

2014 оны 215 тоот тушаал



МОНГОЛ УЛСЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙДЫН ТУШААЛ

Огноо: 2014/06/24/ Дугаар: 215 Улаанбаатар хот

Жагсаалт шинэчлэн батлах тухай

Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2, Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.5 дахь заалтыг үндэслэн эмийн хангамж, хүртээмжийг сайжруулах, зохистой хэрэглээг төлөвшүүлэх зорилгоор ТУШААХ нь:

1. Зайлшгүй шаардлагатай эмийн 7 дахь жагсаалтыг хавсралт ёсоор баталсугай.

2. Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний шатлалын дагуу зайлшгүй шаардлагатай эмээр тасралтгүй, хүртээмжтэй хангаж, эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлж ажиллахыг эрүүл мэндийн төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудын дарга, захирал нарт үүрэг болгосугай.

3. Төв эмнэлэг, тусгай мэргэжлийн төвийн дарга, захирал нар тушаалын хавсралтаар баталсан жагсаалтад шатлалын дагуу орсон эмнээс эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний онцлогт тохируулан сонгож, эмнэлэг, төвийн хэмжээнд хэрэглэх зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтыг баталж, хувийг Эрүүл мэндийн яамны Эм, эмнэлгийн хэрэгслийн хэлтэст 2014 оны 3 дугаар улиралд багтаан ирүүлсүгэй.

4. Зайлшгүй шаардлагатай эмийн 7 дахь жагсаалтад орсон эмийг үйлдвэрлэх, улсын бүртгэлд бүртгүүлэх, импортлох зэргээр эмийн хангамжийг сайжруулж ажиллахыг үндэсний эмийн үйлдвэр, эм ханган нийлүүлэх байгууллага, эмийн сангийн дарга, захирал, эрхлэгч нарт даалгасугай.

5. Тушаалын хэрэгжилтийг хангаж, зайлшгүй шаардлагатай эмийн хангамж, хүртээмжийг нэмэгдүүлэхэд эм хангамжийн байгууллагуудад дэмжлэг үзүүлж ажиллахыг тус яамны дэргэдэх Хүний эмийн зөвлөл (А.Эрдэнэтуяа), Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар (Я.Буянжаргал) нарт үүрэг болгосугай.

6. Эрүүл мэндийн байгууллагууд энэхүү тушаалыг 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдсүгэй.

7. Энэ тушаал гарсантай холбогдуулан Эрүүл мэндийн сайдын 2009 оны 342 дугаар тушаалыг 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хүчингүй болсонд тооцсугай.

Сайд Н. Удвал

Хавсралт: татах http://www.4shared.com/file/iWy648y_ce/215_havsralt.html 

 

Зочдын тоо

Гишүүд : 1
Нийт мэдээ : 147352
Web Links : 6
Мэдээ үзсэн : 1647493

Цаг агаар

Санал асуулга

Сэтгэл ханамжтай үйлчилгээ авахад таньд юу хэрэгтэй байна.
 

Тамхины хор хөнөөл

Get the Flash Player to see this player.

time2online Extensions: Simple Video Flash Player Module

Зөвлөгөө