www.bgemn.ubhealth.mn

Эрүүл мэндийн сайдын тушаал



Огноо: 2011/05/10/ Дугаар: 166 Улаанбаатар хот

Ой тэмдэглэн өнгөрүүлэх тухай


Засгийн газрын 2010 оны 172 дугаар тогтоолоор батлагдсан “Түүхэн үйл явдлын ой, тэмдэглэлт өдрийг тэмдэглэх, гавьяат үйлстнийг алдаршуулах, дурсгалыг нь мөнхжүүлэх журам”-ын 3,4 дэх заалт, Эрүүл мэндийн сайдын 2010 оны 365 дугаар тушаалын 3 дах заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1. Монгол Улсад эрүүл мэндийн салбар үүсч хөгжсөний 90 жилийн ойг тэмдэглэх үйл ажиллагааны төлөвлөгөө, хэрэгжүүлэх арга хэмжээг хавсралтаар баталсугай.
2. Ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээнд дэмжлэг үзүүлж ажиллахыг Эрүүл мэндийн байгууллагын дарга, захирал нарт, Олон улсын байгууллага, хандивлагч нарт хандаж санхүүжилтэд дэмжлэг хүсэж шийдвэрлүүлэхийг Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаад, шаардлагатай зарим арга хэмжээг 2011 оны төсвийн тодотголд тусган санхүүжүүлэхийг Санхүү хөрөнгө оруулалтын газрын дарга Н.Түмэндэмбэрэлд тус тус даалгасугай.
3. Ойн арга хэмжээний хөрөнгийг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Эрүүл мэндийн газрын төрийн сангийн дансанд төвлөрүүлж зориулалтын дагуу санхүүжүүлэхийг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Эрүүл мэндийн газрын дарга Ш.Энхбатад зөвшөөрсүгэй.
4. Дээрх тушаалын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг ойн баярыг зохион байгуулах хорооны дарга Эрүүл мэндийн дэд сайд Ж.Цолмонд үүрэг болгосугай.

САЙД С.ЛАМБАА


 

Зочдын тоо

Гишүүд : 10
Web Links : 6

Цаг агаар

Санал асуулга

Сэтгэл ханамжтай үйлчилгээ авахад таньд юу хэрэгтэй байна.
 

Тамхины хор хөнөөл

Get the Flash Player to see this player.

time2online Extensions: Simple Video Flash Player Module

Зөвлөгөө