www.bgemn.ubhealth.mn

Танилцуулга

Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төв нь Монгол Улсын Эрүүл мэндийн яам, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Нийслэл, дүүргийн Засаг Даргын Тамгын Газрын бодлого чиглэл, тушаал, шийдвэрүүдийг нутаг дэвсгэрийн хэмжээнд хэрэгжүүлэх, зохицуулах, хяналт тавих, хүн амд нийгмийн эрүүл мэнд, эмнэлгийн II  дахь шатлалын тусламж үйлчилгээг үзүүлэх үүрэгтэй төрийн үйлчилгээний байгууллага юм.

1991 оноос Эрүүл мэндийн 7 дугаар төв

1995 оноос Эрүүл мэндийн зөвлөх төв

2001 оноос Баянгол Эрүүл мэндийн нэгдэл

2014 оноос Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төв

Эрүүл мэндийн төв нь үүсч байгуулагдснаас хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд байгууллагыг хөгжүүлэх үйлсэд гар бие оролцож мэдлэг оюунаа зориулан ажиллаж байсан дарга нарыг дурьдвал:

1991-1995 онд Баастын Баарай

1995-2005 онд Жамбын Эрхэмбаяр

2005-2010 онд Содномдаржаагийн Туул

2010-2013 онд Эрхэмбаярын Бодьцэцэг

2013 оноос одоог хүртэл Өлзийгийн Батжаргал нар тус тус ажиллаж байна.

БГДЭМТ-ийн алсын хараа:

Олон улсын чанарын удирдлагын тогтолцоо-ISO 9001 стандартыг хангасан эмнэлэг болох

Байгууллагын эрхэм зорилго

Дүүргийн хүн амд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг шударга тэгш, чанарын өндөр түвшинд хүртээмжтэй үзүүлнэ.

Үнэт зүйл:

1. Мэргэшсэн, ёс зүйтэй, ур чадвартай хүний нөөц

2. Шуурхай,тэгш, хүртээмжтэй, чанартай эмнэлгийн тусламж үйлчилгээ

3. Хэрэгцээ шаардлагыг бүрэн хангасан эмнэлгийн багаж тоног төхөөрөмж

4. Удирдлагын манлайлал, хариуцлага, ил тод байдал, алсын хараа, эрхэм зорилго

БГДЭМТ-ийн Хүний нөөц:

Нийт 292 ажилчидтай. Үүнд: Их эмч 93, сувилагч, эмнэлгийн тусгай мэргэжилтэн 116 асрагч 28, үйлчлэгч 11, эм зүйч 3, бусад -31.

Үүнээс:

— Зөвлөх эмч: 8

— Клиникийн профессор -3

— Магистр зэрэгтэй-26

— Тэргүүлэх зэрэгтэй эмч-8

— Ахлах зэрэгтэй-14 эмч

— Тэргүүлэх зэрэгтэй эх барих бага эмч-1, сувилагч-5, ахлах зэрэгтэй статистикч бага эмч -2, эх барих бага эмч -2, сувилагч 14 тус тус ажиллаж байна.

ЭМТ-ийн үйл ажиллагааны үндсэн чиглэл

1.Эмнэлгийн тусламж үйлчилгээ

Амбулаторийн тусламж үйлчилгээ

Хэвтүүлэн эмчлэх тусламж үйлчилгээ

Оношилгоо

Сувилахуйн тусламж үйлчилгээ

2. Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ

3. Дэмжих үйлчилгээ

 

Зочдын тоо

Гишүүд : 16
Нийт мэдээ : 162593
Web Links : 6
Мэдээ үзсэн : 2152315

Цаг агаар

Санал асуулга

Сэтгэл ханамжтай үйлчилгээ авахад таньд юу хэрэгтэй байна.
 

Тамхины хор хөнөөл

Get the Flash Player to see this player.

time2online Extensions: Simple Video Flash Player Module

Зөвлөгөө