www.bgemn.ubhealth.mn

Үе мөчний өвчин



Үе мөч нь бие оргинизмын тулгуур эрхтэн бөгөөд хөдөлгөөний үүрэг гүйцэтгэхэд оролцдог . Энэ нь яс, булчин ,үений холбоос эд , мөгөөрс,үений хүүдий,түүнд агуулагдах шингэнээс тогтоно. Харин холбогч эд нь зөвхөн үений холбоос эд биш юм. Холбогч эдээс бүрдээгүй нэг эс,эд, эрхтэн байдаггүй.холбогч эд нь бүх эд ,эс,эрхтэнд байрлаж түүний бүрэн бүтэн байдал , үйл ажиллагааг явуулахад зайлшгүй шаардлагатай уургуудаас бүрддэг биологийн маш нарийн тогтолцоо юм.Өвчин бэртлээс болж үе мөч гэмтэхэд хөдөлгөөнд саад болж маш их өвддөг.Үе шохойжижх,ревматод артрит, бурсид,тулай өвчин,шөрмөс сунах,холбогч эд сунах гэх мэт олон шалтгаанаас болж үе мөч өвддөг. Үе мөчний өвчин нь маш түгээмэл байдаг.Өвдөг өвдөх нь зонхилон илэрдэг ба түүний араас мөр ,ташааны өвчин ордог.Үе мөчний өвчин хөлийн шагайнаас эхлээд мөр хүртэл биеийн бүх хэсгийг хамардаг.Та нас ахих тусам үе мөч өвдөх нь маш түгээмэл тохиолддог. Үе мөчний өвчин хөнгөнөөс эхлээд хүнд хүртэл янз бүрийн өвдөлт хүндэрлийг үүсгэдэг. Хэдэн долоо хоногоор / хурц/ өвдөөд намдана эсвэл хэдэн долоо хоног сараар / архаг / өвдөж болдог.Үе мөчний өвчин нь хүний амьдралын чанарт сөргөөр нөлөөлдөг.Ямар ч шалтгаанаар үе мөч өвдсөн бол үүнийг эм,физик эмчилгээ эсвэл бусад эмчилгээний аргаар намдааж болдог.Эмч таны юунаас болж өвдөж буй шалтгааныг оношилж эмчилгээг бичиж өгнө. Гол нь өвдөлт , үрэвслийг намдааж үе мөчний ажиллагааг хэвийн явуулах үүднээс эмчилгээг хийнэ.Эмчилгээний сонголтуудад түрхлэгэн эмчилгээний арга, тариа,физик эмчилгээ,гэрийн эмчилгээ болон бусад эмчилгээний аргаууд багтана. Ж: Гэрийн эмчилгээ : Та гэртээ богино хугацааны үе мөч өвдөлтийг хэд хэдэн хялбар аргаар намдааж болно.

  • Бугуйвч эсвэл боолтоор үе мөчийг хамгаалах
  • Өвдөлт өгөхүйц зүйлс хийхээс зайлсхийж үе мөчөө амраах
  • Өдөрт хэд хэдэн удаа 15 минутаар үе мөчид мөссср жин тавих
  • Уян боолт ашиглан үе мөчийг жин тавьж шахах
  • Зүрхнээс дээш түвшинд зүе мөчийг өндөрлөх

· Өвчтэй үе мөчиндөө мөсөөр жин тавих нь өвдөлт ,үрэвслйиг намдаадаг.Үе мөчийг тойрсон булчин татах үед өдөрт хэд хэдэн удаа халуун жин тавьж эсвэл ороогоорой . Эмч тань өвчинг намдааж ,хөдөлгөөнийг багасгахын тулд үе мөчийг уях ,чиг модон боолт тавьж боох зэрэг аргыг санал болгож болно.Гэвч үе мөчийг хэт удаан хөдөлгөөнгүй байлгах нь хөшөөж хэвийн ажиллагаа алдагдахад хүргэж болох талтай.

· Үе мөчний өвчнөөс сэргийлэхийн тулд сайн хөдөл. Үе мөчийг байнга хөдөлгөөнтэй байлгаснаар эрүүл байж чадна. Хэр их хөдлөнө тэр хэмжээгээрэ бага хөшинө. Юм уншиж ажлаа хйиж ,зурагт үзэж байсан ч байрлалаа байн байн өөрчилж байгаарай .Ширээ сандлаасаа завсарлага авч хөдөлгөөнтэй байх.

· Үе мөч тань өвдөөд байна уу ? Та хэдхэн килограмм жин хасахад та ташаа,өвдөг,нурууныхаа ачааллыг ихээр багасгаж чадна.Илүүдэл жин нь эдгээр үе мөчний ачааллыг нэмэгдүүлдэг ба мөгөөрс гэмтэх эрсдэлд ч хүргэдэг.багахан хэмжээгээр жин хассан ч тустай байх болно.хагас килограмм жин хасахад л та өвдөгнөөсөө 2 килограмм ачаа хөнгөлнө.

· Үе мөчиндөө бага ачаалалтай дасгал хийгээрэй. Үе мөчөө хамгаалахын тулд хүч бага шаардсан алхах, дугуй унах, сэлэх зэрэг хөдөлгөөн таньд хамгийн сайн. Учир нь өндөр ачаалалтай доргилт , цохилттой дасгалууд таны үе мөчөө гэмтээх эрсдэлийг нэмэгдүүлж аажимдаа үе мөчний мөгөөрсийг гэмтээх аюултай . Мөн хөнгөн жинтэй өргөлтийн дасгалууд хийх боломжтой . Гэхдээ үе мөчний үрэвсэлтэй бол эхлээд эмчээс зөвлөгөө авах нь зөв алхам болно.

· Үе мөчний эргэн тойрон булчинг чангалах : Үе мөчний ойр тойрны булчин чанга хүчтэй байх нь эдгээр үе мөчид ачаалал бага очно гэсэн үг юм. Өвчтэй үе мөчөө хурдтай давтамжтай хөдөлгөхөөс зайлсхийгээрэй үе мөчөө тойргийн дагуу бүрэн хөдөлгөх нь гол түлхүүр тул тойргоор хөдөлгөж байх хэрэгтэй. Хэрвээ та Ревматоид артрист өвчтэй бол загас ихээр хэрэглээрэй. Омега -3 нь үе мөчийг эрүүл байлгахад тустайгаас гадна үрэвслийг багасгаж ,өвдөлтийг бууруулдаг.хэрвээ та ямар нэгэн эм ууж хэрэглэх бол заавал эмчид хандаарай.

Ашигласан материал :Эрүүл мэндийн төв сэтгүүл 2015

БЗДХ/ХДХВ/СДЗШ-ний зөвлөгөө өгөгч сувилагч С.Энхтуяа

2015-10-30

 

 

Цэсүүд

Тусламж үзүүллээ

Шилэн данс


Зочдын тоо

Гишүүд : 27
Нийт мэдээ : 162593
Web Links : 6
Мэдээ үзсэн : 2288919

Цаг агаар

Санал асуулга

Сэтгэл ханамжтай үйлчилгээ авахад таньд юу хэрэгтэй байна.
 

Тамхины хор хөнөөл

Get the Flash Player to see this player.

time2online Extensions: Simple Video Flash Player Module

Зөвлөгөө