www.bgemn.ubhealth.mn

ЧИХИЙГ ХЭРХЭН ЦЭВЭРЛЭХ ВЭ?

Чих цэвэрлэх нь өдөр дутамын ариун цэвэр сахих үйлдлийн нэг боловч сонсголын эрхтнийг гэмтээж, үрэвсүүлэхгүйн тулд цэвэрлэхдээ зөв хэрэгсэл ашиглан зохих арга барилаар цэвэрлэх нь зөв.

Чихний хульхи

Чихний суваг руу тосны болон хөлсний мөн тусгай чихний тослог ялгаруулдаг булчирхайнаас ялгаран гарсан шүүрэл, сувгийг бүрхсэн арьсны өнгөн хэсгийн хөндийрсэн үхжмэл арьс, үс, гаднаас орж ирсэн тоос, тоосонцор нь нийлж чихний хульхийг үүсгэнэ.

Чихний сүв буюу суваг нь өөрийгөө цэвэрлэх үйлдэлтэй тул хульхи өөрөө гадагшилдаг. Чихний сувагийн гадаргуу их эмзэг, хялбар гэмтдэг тул чихний тос гадаргууг бүрж хамгаалж, хуурай байлгаж өвчин үүсгэгч үржихээс сэргийлж байдаг.

Чихийг хэрхэн зөв цэвэрлэх вэ?

Усанд орохдоо чихний дэлбээг, чихний арын нугалааг цэвэрлээд, алчуураар арчсны дараа алчуурын булангаар нугалаа нугачааг усгүй болтол арчина. Арчиж хүрэхгүй хэсгийг арчих шаардлагагүй, чихний суваг ер нь бохир байдаггүй. Цэвэрлэж ухаад байх хэрэггүй, учир чихний тослог өөрөө гадагшилна.

Усанд шумбах, бассейнд орсны дараа чихний сувгийг норох, хамгаалалтын бүрхүүл дэвтэхээс сэргийлж, түргэн хатаах зориулалттай спрей хэрэглэх нь бий. Халуун рашааны бассейны усанд нян хурдан үрждэг тул чихэнд орохоос аль болох сэргийлэх хэрэгтэй. Бассейнд тогтмол явдаг бол чихний сувгийг ус орохоос сэргийлэх зориулалтын бөглөөсийг хэрэглэж болно.

Чихний өвчлөл үүсвэл сувгийг ямагт хуурай байлгаж, нян үржихээс сэргийлнэ.

Чихний сувгийг цэвэрлэх мод болон чих ухах хэрэгсэл ашиглан цэвэрлэхгүй байх хэрэгтэй.

Чихны тослог хульхи нь сувгийн ханыг хуурайшилт, гаднын нөлөөнөөс сэргийлдэг тул элдэв зүйлээр ухах нь түүний хэвийн гадагшлалтыг саатуулж, бөглөөс үүсгэж болзошгүй. Түүнчлэн сувгийн ханыг гэмтээж, нян халдах боломж үүсгэх гэмтэй.

Оливын тос, зориулалтын хульхи дэвтээх тосон дусаалга дусаах, хуурайшсан бол усан суурьтай дусаалгаар хатсан хульхийг дэвтээнэ. Ханиадны үед шингэн хуралдснаас дунд чихний үрэвсэл үүсэх тохиолдол байдаг тул утлага хийх, хамрын дусаалга, спрей хэрэглэн ялгадсыг шингэрүүлж, дунд чихний хөндийгөөс гадагшлахад хялбар болгоно. Чих өвдөх, сонсгол муудах, чихтэй холбоотой ямар нэг асуудал үүсвэл нэн даруй эмчид хандана. Дээрхи зөвлөгөөг дагаснаар хульхины хэвийн гадагшлалтыг саатуулахгүй байж, буруу ухснаас болж чих үрэвсэхээс сэргийлж чадна

Эмч Ц.Болд сувилагч Р.Энхцэцэг

2016 оны 04 сарын 18

 

Цэсүүд

Тусламж үзүүллээ

Шилэн данс


Зочдын тоо

Гишүүд : 27
Нийт мэдээ : 162593
Web Links : 6
Мэдээ үзсэн : 2288915

Цаг агаар

Санал асуулга

Сэтгэл ханамжтай үйлчилгээ авахад таньд юу хэрэгтэй байна.
 

Тамхины хор хөнөөл

Get the Flash Player to see this player.

time2online Extensions: Simple Video Flash Player Module

Зөвлөгөө