www.bgemn.ubhealth.mn

2017 ОНЫ Сургалт

E-mail

Хүний нөөцийн менежмент нь ажиллах хүчийг төлөвлөж бүрдүүлэх, ажилтнуудын чадавхыг тасралтгүй дээшлүүлэх, тэдэнд нийгмийн асуудлаар дэмжлэг үзүүлэх гэсэн үндсэн чиглэлүүдээр ажиллаж ирлээ.

Дотоодын сургалт: 2017 оны 12 дугаар сарын 01-ний байдлаар 153 нэр төрлийн сургалт, семинар, уулзалт, өдөрлөгт нийт давхардсан тоогоор 245, давхардсан бус тоогоор 177 эмч сувилагч эмнэлгийн тусгай мэргэжилтэн, бусад ажилтнууд хамрагдсан байна. Удирдах ажилтан 9, их эмч 57, эм зүйч 2, сувилагч тусгай мэргэжилтэн 85, бусад мэргэжилтэн 24 хамрагдсан байна.

Гадаадын сургалт: Ажил мэргэжлийн чиглэлээр туршлага солилцох, суралцах зорилгоор ЭМТ-ийн дарга Ө.Батжаргал Япон улсад "Хөгжлийн бэрхшээлийн эрт илрүүлэг, хөгжлийн дэмжлэг, боловсрол" сэдэвт сургалтанд 14 хоног, ЧХХ эмч Б.Энхбат Австри улсад "Зальцбургийн семинарт" 14 хоног, Зүрх судасны эмч Э.Энхжаргал БНСУ-ын Гёнгги мужийн эмнэлэгт "Зүрхний өвчин судлал"-аар 1 сарын хугацаатай дадлага сургалт, УАУ-ны эмч Э.Заяа, Өрхийн менежер Б.Дэлгэрмаа нар ӨМОЗО-ны Шилийн гол хотод "Идээ ундаа явдал мөр, 5 заслаар өвчнийг анагаах нь" сэдэвт 21 хоног, Өсвөр үе хүүхдийн эмч Б.Оюунбаяр ОХУ-д хүүхдийн чиглэлээр 21 хоногийн сургалтанд тус тус хамрагдсан байна.Өмнөх оноос хамрагдалт 20% нэмэгдсэн байна.

Тус эрүүл мэндийн төвд эмчлэх эрхийн зөвшөөрөлтэй их эмч 106, бага эмч 11, эм барих зөвшөөрөлтэй 5, эм найруулах зөвшөөрөлтэй 1, сувилах эрхийн зөвшөөрөлтэй 108, нийт зөвшөөрлийн эрхтэй 231 эмч эмнэлгийн дунд мэргэжилтнүүд ажиллаж байна. 2 жилийн зөвшөөрөлтэй эмч 1, 5 жилийн зөвшөөрөлтэй эмч, сувилагч нийтдээ 223 хүн ажиллаж байна.

Хугацаагүй эмчлэх эрхийн гэрчилгээтэй 2 эмч, сувилах эрхийн гэрчилгээтэй 5 сувилагч ажиллаж байна.

Эмчлэх болон сувилах эрхийн зөрчилтэй хүн ажиллаагүй байна.

2017 онд нийт 9 ажилтан зэргийн шалгалтанд хамрагдсанаас ахлах зэргийн эмчийн шалгалтанд 2, тэргүүлэх зэргийн сувилагчийн шалгалтанд 1, ахлах зэргийн сувилагчийн шалгалтанд 6 ажилтан тус тус хамрагдаж тэнцсэн. 1 эмч Клиникийн профессор цол хамгаалсан.

Өнөөдрийн байдлаар байгууллагын хэмжээнд клиникийн профессор 4, тэргүүлэх зэрэгтэй их эмч 7, тэргүүлэх зэрэгтэй сувилагч 7, ахлах зэрэгтэй их эмч 20, ахлах зэрэгтэй бага эмч 2, ахлах зэрэгтэй эм зүйч 1, ахлах зэрэгтэй сувилагч 24, ахлах зэрэгтэй статистикч бага эмч 2, ахлах зэрэгтэй архивын ажилтан 1, анагаах ухааны магистр 18 байна.

Эх барих эмэгтэйчүүдийн ЭХО 1 их эмч суралцаж төгссөн

Эрчимт эмчилгээний сувилагчаар 1 сувилагч суралцаж төгссөн

Хөнгөвчлөх эмчилгээний сувилагчаар 1 сувилагч суралцаж төгссөн

Сэтгэцийн эмчээр 1 их эмч суралцаж төгссөн

Хөнгөвчлөх эмчилгээний 1 их эмч суралцаж төгссөн

Цусны хувийн тохироо үзэх лаборант 1 төгссөн

Эмнэлзүйн дархлаа харшил судлалаар 1 их эмч суралцаж төгссөн

Хими эмчилгээний эм найруулга, клиник эм зүйчээр 1 эм зүйч суралцаж төгссөн

Яаралтай тусламжийн чиглэлээр 2 их эмч суралцаж байна

Хүүхдийн эрчимт эмчилгээний эмч 1 суралцаж байна

Дүрс оношилгооны эмч 1 суралцаж байна

Дурангийн сувилагч 1 суралцаж байна

Мэс заслын сувилагч 1 суралцаж байна

Байгууллагын шаардлагаар эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг мэргэжил дээшлүүлэх сургалтанд хамруулж байна. Үүнд:

 

Зочдын тоо

Гишүүд : 91
Нийт мэдээ : 162535
Web Links : 6
Мэдээ үзсэн : 3001222

Цаг агаар

Санал асуулга

Сэтгэл ханамжтай үйлчилгээ авахад таньд юу хэрэгтэй байна.
 

Тамхины хор хөнөөл

Get the Flash Player to see this player.

time2online Extensions: Simple Video Flash Player Module

Зөвлөгөө