www.bgemn.ubhealth.mn

ЖАЙКА ДҮГНЭЛТ

Япон улсад  хүүхдийнхээ хөгжилд санаа зовж буй эцэг эхчүүдэд зөвлөгөө өгч, хүүхдээ хөгжүүлэх, хүүхэдтэйгээ харилцах аргад сургах зорилгоор "Эх, хүүхдийн хөгжлийн хөтөлбөр"-ийг хэрэгжүүлдэг.  Энэхүү хөтөлбөрөөс хүрээнд 5-р сараас 8-р сарын хооронд явагдсан 18 сартай хүүхдийн эрүүл мэндийн иж бүрэн үзлэгээр илэрсэн хөгжлийн хоцрогдол, бэрхшээлтэй нийт 15 хүүхдийг хамруулахаар төлөвлөсөн ба 10-р сард 10 хүүхэд, 11-р сард 3 хүүхэд, 12-р сард 8 хүүхэд хамрагдлаа.

Хөтөлбөрийг БГД-ийн 8-р хороо болон БГД-ийн Эрүүл мэндийн төвийн 3-р байр буюу "Ахмад настан, хүүхдийн эмнэлэг"-т сар бүр нэг өдөр зохион байгуулдаг.

8-р хороон дээр хэрэгжих хөтөлбөрийг БГДЗДТГ-ын сэтгэл зүйч Цэцүүдэй болон Нийгмийн хөгжлийн хэлтсийн мэргэжилтэн Нямаа, "Ахмад настан, хүүхдийн эмнэлэг дээр хэрэгжих хөтөлбөрийг тус эмнэлгийн хөдөлгөөн засалч Одонтунгалаг нар тус тус хариуцан ажиллаж байна. Мөн хөтөлбөрийн багш нарыг чадавхижуулж, арга зүйн зөвлөгөө өгөх мөн эцэг эхийн асуултанд мэргэжлийн зөвлөмж өгөхөөр Сувиллын 10-р ясли, цэцэрлэгийн арга зүйч Энхмөнх, багш Наранцэцэг, 186-р тусгай цэцэрлэгийн арга зүйч Цэвээнсүрэн, багш Хулан нар хамтран ажиллаж байна.

Хөтөлбөрийн үйл ажиллагаа нь хүүхдийн оюун ухаан, танин мэдэхүй, биеийн том жижиг булчингийн үйл ажиллагаа болон нийгэмшихүйн чадварыг дэмжих зорилго бүхий үйлүүдээс бүрдэх ба үргэлжлэх хугацаа 20-40мин байна. Сар бүр хэрэгжих "Эх, хүүхдийн хөгжлийн хөтөлбөр" нь нэгэн ижил үйл ажиллагааг давтах ба өөрчлөлт оруулдаггүй. Энэ нь анх орж ирсэн тухайн хүүхдийн хөгжлийн ахицыг харах, эцэг эх нь хүүхэдтэй харьцах, хөгжүүлэх үр дүнтэй аргыг анзаарч сурах гэсэн чухал ач холбогдолтой.

3 удаагийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд 1 хүүхэд 186-р тусгай цэцэрлэгт хамрагдан явж байгаа ба 2 хүүхэд салбар комиссын хурал болон нийгмийн халамжийн тэтгэмжийн талаар зөвлөгөө авч, нийт эцэг эхчүүд маань сэргээн засах энгийн дасгалуудыг сурч, хаана хандаж мэргэжлийн эмчилгээ үйлчилгээ авах талаар тодорхой нарийн мэдлэг, мэдээлэлтэй болоод байна. Хүүхдүүдийн хөгжлийн хувьд булчингийн чангаралтай байсан хүүхэд аажмаар чангарсан булчин тэнийж бүтэн улаараа гишгэдэг, бөмбөг барьдаг, мөлхдөг болсон зэрэг ахиц гарсан ба бишүүрхэж, уйлдаг байсан хүүхдүүд нийгэмшиж, нээлттэй болж буй өөрчлөлтүүд ч харагдсаар байна.

Эцэг эхчүүдийн санаа бодлыг сонсч, илүү ойроос харьцах зорилгоор "Эх , хүүхдийн хөгжлийн хөтөлбөрийн харилцах дэвтэр"-ийг ашиглаж эхлэн, зөвлөгч багш нар, эцэг эхчүүд удаа бүрийн сэтгэгдэл, санал, зөвлөмжөө бичиж, харилцаж байна

Мөн хамгийн чухал нь хөгжлийн хоцрогдол бэрхшээлээсээ шалтгаалаад гэртээ байдаг , сургуулийн өмнөх боловсролд хамрагдаж чаддаггүй байсан хүүхдүүд маань сард 1 удаа хөтөлбөрт ирснээр үеийн найз нартай болж, олон хүмүүстэй харилцан нийгэмшиж, эцэг эхчүүд  өөрт буй ижил асуудлаа хоорондоо ярилцан, нэг нэгэндээ зөвлөгөө өгч найзууд болон, сэтгэл хангалуун байгаа нь уг хөтөлбөр үр өгөөжөө өгч байгаагийн илрэл гэж ойлгож байна.

Хөтөлбөрийг 2 үе шаттайгаар турших ба эхний үеийн туршилтын хугацаа 2017 оны 10-р сараас 2018 оны 3-р сар хүртэл болно. Үүний дараа эхний шатны ажлын үр дүнгээ тооцон дараагийн туршилтын хугацаа болон хөтөлбөрийн өөрчлөлт, нэмэлт засвар зэргийн талаар хэлэлцэхээр төлөвлөөд байна

 

Цэсүүд

Тусламж үзүүллээ

Шилэн данс


Зочдын тоо

Гишүүд : 27
Нийт мэдээ : 162593
Web Links : 6
Мэдээ үзсэн : 2288918

Цаг агаар

Санал асуулга

Сэтгэл ханамжтай үйлчилгээ авахад таньд юу хэрэгтэй байна.
 

Тамхины хор хөнөөл

Get the Flash Player to see this player.

time2online Extensions: Simple Video Flash Player Module

Зөвлөгөө