www.bgemn.ubhealth.mn

Төлбөртэй тусламж үйлчилгээ

БАЯНГОЛ ДҮҮРГИЙН

ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН

ДАРГЫН ТУШААЛ

2017 оны 10 сарын 12 өдөр Дугаар А/68 Улаанбаатар хот

Жагсаалт, журам батлах тухай

Эрүүл мэндийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3, 24.5 дахь заалт, Эрүүл мэнд, Спортын сайдын 2016 оны “Жагсаалт, журам батлах тухай” А/228, Сангийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2017 оны “Төлбөрийн жишиг хэмжээ, журам батлах тухай” 264/А/293, Эрүүл мэндийн сайд, Сангийн сайдын хамтарсан 2013 оны “Төлбөрийн жишиг хэмжээг тогтоох тухай” 183/113 дугаар тушаалуудыг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1.Тус эрүүл мэндийн төвийн эмчилгээ үйлчилгээнд мөрдөгдөх “Төлбөртэй тусламж, үйлчилгээний жагсаалт-ыг нэгдүгээр, “Төлбөртэй тусламж, үйлчилгээний журам”-ыг хоёрдугаар, “Эмнэлэгт төлбөртэй өрөө /ор/ ажиллуулах журам”-ыг гуравдугаар, “Гадаадын иргэнийг эрүүл мэндийн урьдчилсан үзлэг, шинжилгээнд хамруулах төлбөр”- ийн хэмжээг дөрөвдүгээр хавсралтаар тус тус баталсугай.

2.Тушаалын хэрэгжилтийг хангах ажлыг зохион байгуулахыг Эмчилгээ эрхэлсэн орлогч дарга, Поликлиникийн эрхлэгч нарт үүрэг болгосугай.

3.Төлбөрт үйлчилгээний хураамжийг байгууллагын кассаар дамжуулан, Төрийн сан дахь дансанд төвлөрүүлэн, зохих журмын дагуу зарцуулахыг Ахлах нягтлан бодогч /Ц.Гуацэцэг/-д зөвшөөрсүгэй.

4.Тушаалыг 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн мөрдөж, хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Эмчилгээ эрхэлсэн орлогч дарга /Х.Сарангуа/-д даалгасугай.

5.Энэхүү тушаал гарсантай холбогдуулан Эрүүл мэндийн төвийн даргын 2017 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн А/37 дугаар тушаалыг хүчингүйд тооцсугай.

ДАРГА Ө.БАТЖАРГАЛ

Баянгол дүүргийн эрүүл мэндийн төвийн

даргын 2017 оны 10 сарын 12 ны өдрийн

А/68 дугаар тушаалын хавсралт 01

ТӨЛБӨРТЭЙ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЖАГСААЛТ

Төлбөртэй тусламж , үйлчилгээний жагсаалт

1.

Аж ахуйн нэгж, байгууллагын захиалгаар зохион байгуулсан урьдчилан сэргийлэх үзлэг, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээ, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ

Урьдчилан сэргийлэх үзлэгийн багцаас хамааран гэрээний үндсэн дээр тодорхойлно

2.

Үйлчлүүлэгч /иргэн, аж ахуйн нэгж, байгууллага/-ийн хүсэлтээр үзүүлэх тусламж үйлчилгээ

Тусламж үйлчилгээ үзүүлэх бодит зардлаар

2.1.

Зүрхний цахилгаан бичлэг хийлгэх

2.1.1

Энгийн бичлэг

4000

2.2

Тархины цахилгаан бичлэг;

2.2.1

Тархины цахилгаан бичлэг /ЭМД-тай бол/

20000 /10000/

2.2.2

Тархины судасны бичлэг /ЭМД-тай бол/

25000 /10000/

2.3.

Дурангийн оношилгоо;

2.3.1

Улаан хоолой, ходоод, дээд болон нарийн гэдэс

20000

2.3.2

Биопси авах

10000-15000

2.4.

Хэвлийн хөндийн цуллаг эрхтнээс бусад эрхтэний чанд авианы оношилгоо;

2.4.1

Умай, дайвар, түрүү булчирхай /4D/

10000-15000

2.4.2

Бамбай булчирхай

10000

2.4.3

Хөхний ЭХО

10000

2.5.

Рентген зураг авалт (флюрографаас бусад);

2.5.1

18 х 24 см ба түүнээс жижиг

5000

2.5.2

18 х 24 см -өөс том

7000

2.6.

Бактериологийн шинжилгээ;

2.6.1

Шимэгч хорхойн шинжилгээ

1500

2.6.2

Эмгэг төрөгч илрүүлэх шинжилгээ

5000

2.6.3

БЗХӨ-ний оношлогоо /ДОХ, серологи/

5000

2.6.4

Шээсний сүв, үтрээний наац харах

2500

2.7.

Цусны бүлэгнэлтийн шинжилгээ

10000

2.8.

Иммунологийн шинжилгээ;

2.8.1

АСЛО,

3500

2.8.2

РФ

2000

2.8.3

ЦРБ

2000

2.8.4

Н-пилори

8000

2.8.5

Гепатит B-ийн маркер (HBSAg)

7000

2.8.6

Гепатит C-ийн маркер (anti-HCV)

7000

2.9.

Цитологи, гистологийн шинжилгээ;

2.9.1

Цитологи /умайн хүзүүний/

20000

2.9.2

Цусны АВО, резус бүлэг тодорхойлох

2000

3.

Донтолт, архидалтаас үүссэн гэмтэл, хордлогын оношилгоо, эмчилгээ;

40000

4.

Иргэн санаатайгаар амь насаа егүүтгэхээр оролдсон тохиолдлын эмнэлгийн тусламж үйлчилгээ

гарсан бодит зардлаар

5.

Эрүүл мэндийн дүгнэлт гаргах

5.1.

Урьдчилан сэргийлэх үзлэг /Ажил, сургуульд орох,жолооны үнэмлэх авах/

20000

5.2.

Гадаад явах

30000

5.3.

Гэр бүл батлуулах үзлэг шинжилгээ /1 хүн/

10000

5.4

Эрүүл мэндийн дэвтрийн үзлэг, галт зэвсэг ашиглах

10000

5.5

Вакцинжуулалтын тодорхойлолт

5000

6.

Нэмэлт тусламж үйлчилгээ

6.1

Эмнэлгийн төлбөртэй өрөөний үйлчилгээ

10.000-20.000

6.3

Сахиурын мөнгө

2000

Баянгол дүүргийн эрүүл мэндийн төвийн

даргын 2017 оны 10 сарын 12 ны өдрийн

А/68 дугаар тушаалын хавсралт 02

ТӨЛБӨРТЭЙ ТУСЛАМЖ , ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1 Энэхүү журмаар төрийн өмчийн эрүүл мэндийн байгууллагаас үйлчлүүлэгчдэд зарим тусламж, үйлчилгээг төлбөртэй үзүүлэхтэй холбогдох харилцааг зохицуулна.

1.2 Төлбөртэй тусламж үйлчилгээ гэдэгт энэхүү журмын нэг, дөрөвдүгээр хавсралтаар батлагдсан эрүүл мэндийн болон нэмэлт тусламж үйлчилгээ хамаарна.

1.3 Төлбөртэй тусламж, үйлчилгээний жагсаалтын 2.2 дах хэсэгт заасан тусламж үйлчилгээний төлбөрийг Эрүүл мэндийн даатгалд даатгуулсан иргэн нь ЭМД-ын сангаас хөнгөлөлт эдлэн, хөнгөлөгдөөгүй үлдсэн хэсгийг өөрөө бүрэн төлнө.

1.4 Эрүүл мэндийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.6-д заасан тусламж үйлчилгээ буюу “Төлбөрийг нь төр хариуцах тусламж үйлчилгээ”-г авч буй иргэнээс төлбөр авахгүй.

1.5 Поликлиникийн эрхлэгч аж ахуй нэгж, байгууллага, иргэний урьдчилан сэргийлэх үзлэг, төлбөртэй тусламж, үйлчилгээнд хамрагдах хүсэлтийг ЭМТ-ийн даргад албан ёсоор танилцуулж, гэрээний үндсэн дээр зохион байгуулж, хариуцаж ажиллана.

1.6 Эрүүл мэндийн төв нь үндсэн үйл ажиллагаандаа саад бэрхшээл учруулахгүйгээр эрүүл мэндийн болон бусад нэмэлт тусламж, үйлчилгээг НӨХГ болон дээд байгууллагатай зөвшилцсөний үндсэн дээр өрөөг түрээслүүлж болно. Гэхдээ нэр, хаяг, өмчийн хэлбэр, төлбөр зэргийг тусгасан мэдээллийг ил тод байрлуулж, тусгаарласан байна.

1.7 Түрээсээр гүйцэтгүүлж буй эмнэлгийн тусламж үйлчилгээ нь тус төвийн бие даан гүйцэтгэх боломжгүй тусламж үйлчилгээ байна.

1.8 Байгууллагын дарга нь тусламж үйлчилгээг төлбөртэй үзүүлэх замаар олсон орлогыг төвлөрүүлж, зарцуулах журмыг батлан хэрэгжүүлж, хяналтын механизмыг бий болгож нийт ажиллагсдад тогтмол мэдээлж байна.

Хоёр.Эмнэлгийн тусламж үйлчилгээг төлбөртэй үзүүлэхэд тавигдах шаардлага, орлогын зарцуулалт

2.1Төлбөртэй үзүүлэх тусламж үйлчилгээний жагсаалт болон тарифыг үйлчлүүлэгчдэд ил харагдахуйц газар, эмнэлгийн кассын дэргэд болон байгууллагын вэб сайтанд байршуулна.

2.2 Бүх орлогыг байгууллагын кассаар дамжуулан байгууллагын дансанд оруулна. Байгууллагын кассын машин нь стандарт, хэмжил зүйн байгууллагаар баталгаажсан байна.

2.3 Байгууллагын кассаас иргэдэд олгосон мөнгө төлсөн баримтанд байгууллагын нэр, иргэнд үзүүлсэн тусламж үйлчилгээний нэр, тус бүрийн төлбөрийн хэмжээ, дүн, огноог тэмдэглэсэн байна.

2.4 Түрээсийн нийт талбай нь тухайн төрийн өмчийн эрүүл мэндийн байгууллагын ашигтай талбайн 10 хувиас хэтрэхгүй байна.

Гурав. Төлбөртэй тусламж , үйлчилгээний төлбөрийн хэмжээг тогтоох

3.1 Байгууллагын тусламж үйлчилгээний өртөг зардлын тооцоонд үндэслэн төлбөрт тусламж үйлчилгээний нэр төрөл, хэмжих нэгж, үнэ тарифыг өөрчлөх, хасах, нэмэх тохиолдолд хууль тогтоомжийг үндэслэн Эрүүл мэндийн төвийн даргын тушаалаар батална.

Дөрөв. Хориглох зүйл

4.1 Монгол улсын Эрүүл мэндийн тухай хуулийн 28.4.2, 35.2 дугаар зүйлүүдэд заасан тусламж үйлчилгээ, яаралтай болон гэнэтийн осол, эрчимт эмчилгээний үед хийгдэх эмчилгээг төлбөртэй үзүүлэх

4.2 Иргэдээс жагсаалтад зааснаас бусад тусламж үйлчилгээнд төлбөр авах, эмч мэргэжилтнүүд иргэдтэй бэлнээр төлбөр тооцоо хийх

4.3 Улсын эмнэлэгт ажиллаж буй зөвлөх эмч болон бусад эмч мэргэжилтэн тухайн эмнэлэг дээр байрлах хувийн эмнэлэгт давхар ажиллах, хувийн журмаар ажлын байрандаа төлбөрт үйлчилгээ эрхлэх, эм, биобэлдмэл, биологийн идэвхит бодис зарах

4.4 Эрүүл мэндийн төв нь үйлчлүүлэгчээс бие засах газар, нөмрөг, улавч, хувцас өлгөх гэх зэрэг нийтлэг үйлчилгээнээс төлбөр авах

Баянгол дүүргийн эрүүл мэндийн төвийн

даргын 2017 оны 10 сарын 12 ны өдрийн

А/68 дугаар тушаалын хавсралт 03

ЭМНЭЛЭГТ ТӨЛБӨРТЭЙ

ӨРӨӨ АЖИЛЛУУЛАХ ЖУРАМ

Зорилго:

Үйлчлүүлэгчдийн эрэлт хүсэлтийг харгалзан эмнэлгийн үйлчилгээний тусгайлан тохижуулсан төлбөртэй өрөөгөөр үйлчлүүлэхэд энэхүү журмыг мөрдөнө.

1.Эрүүл мэндийн төвийн даргын тушаалаар тухайн жилд батлагдсан орны 10 хүртэлх хувьд төлбөртэй өрөө /ор/ ажиллуулна.

2.Төлбөртэй өрөөг зохих хэмжээнд тохижуулж /ариун цэвэр, эрүүл ахуйн хувьд шаардлага хангахуйц, зурагт, хөргөгч, агааржуулалт г.м/ эмч, эмнэлгийн дунд мэргэжилтэнд ноогдох өвчтөний тооны норматив, эмчилгээ үйлчилгээг хөнгөн шуурхай байлгах нөхцөл зэргийг бүрдүүлсэн байна.

3.Өрөө /ор/-ын нэмэгдэл төлбөрийн хэмжээг эрүүл мэндийн даатгалтай өвчтөнд нэг өдрийн: 20000- 30000 төгрөгөөр тооцно.

4.Өвчтөн төлбөртэй өрөөнд үйлчлүүлэх эсэхийг сайн дурын үндсэн дээр өөрсдөө сонгоно.

5.Хэвтүүлэн эмчлэх тусламж үйлчилгээний зардалд хэвтэн эмчлэх үед хийгдсэн үндсэн оношилгоо, шинжилгээ, эмчилгээ, бариа засал, нөхөн сэргээх эмчилгээ, сувилахуйн тусламж, үйлчилгээ багтах бөгөөд энэхүү зардлыг Эрүүл мэндийн даатгалын сангаас болон иргэнээс давхардуулан авахгүй.

6.Эмчлүүлэгч төлбөрийг энэ журмын 3-т заасан хэмжээгээр тооцож эмнэлэгт хэвтэхийн өмнө тухайн эмнэлгийн дундаж ор хоногийн тоогоор үржүүлэн эмнэлгийн кассанд тушаана.

7.Урьдчилгаа төлбөр болон гүйцэтгэлээр гарсан зөрүүг өвчтөнийг эмнэлгээс гаргахад нь эцэслэн тооцож авна.

8.Төлбөртэй өрөөнд хэвтэн эмчлүүлснээр үйлчлүүлэгч бусад ижил төрлийн тусламж, үйлчилгээ авч буй үйлчлүүлэгчээс илүү эмчилгээ, оношилгоо, сувилгаа авах, хөнгөлөлт эдлэх үндэслэл болохгүй.

9.Үйлчлэх хүрээний хүн амд эмчилгээ үйлчилгээг жигд хүртээмжтэй байлгах асуудлыг Эмчилгээ эрхэлсэн орлогч дарга, эрхлэгч нар бүрэн хариуцна.

10.Энэхүү журмыг хэрэгжүүлэхтэй холбогдсон маргааныг зохих эрх бүхий байгууллагад тавьж шийдвэрлүүлнэ.

Баянгол дүүргийн эрүүл мэндийн төвийн

даргын 2017 оны 10 сарын 12 ны өдрийн

А/68 дугаар тушаалын хавсралт 04

Гадаадын иргэнийг эрүүл мэндийн урьдчилсан үзлэг,

шинжилгээнд хамруулах төлбөрийн хэмжээ

Шинжилгээний нэр

Төлбөр /төгрөгөөр/

1

Хүний дархлал хомсдлын вирусийн халдвар илрүүлэх шинжилгээ

6000

2

Тэмбүүгийн халдвар илрүүлэх шинжилгээ

9000

3

Элэгний үрэвслийн В вирус илрүүлэх шинжилгээ

6000

4

Элэгний үрэвслийн С вирус илрүүлэх шинжилгээ

8000

5

Сүрьеэгийн үзлэг шинжилгээ

6000

Нийт

35000

 

Зочдын тоо

Гишүүд : 31
Нийт мэдээ : 162593
Web Links : 6
Мэдээ үзсэн : 2640051

Цаг агаар

Санал асуулга

Сэтгэл ханамжтай үйлчилгээ авахад таньд юу хэрэгтэй байна.
 

Тамхины хор хөнөөл

Get the Flash Player to see this player.

time2online Extensions: Simple Video Flash Player Module

Зөвлөгөө