www.bgemn.ubhealth.mn

Төсөл хөтөлбөр



Сэдэв :

Эмэгтэйчүүдийн жирэмсэн ба жирэмсэн бус үеийн судасны эсэргүүцлийг судасны тонометрээр тодорхойлох судалгаа

Зорилго

Эмэгтэйн судасны үйл ажиллагаанд жирэмслэлт хэрхэн нөлөөлдөг тухай судлах

Зорилт

1. Ойрын 6 сарын хугацаанд жирэмслэхээр төлөвлөсөн эмэгтэйн судасны эсэргүүцлийг судасны тонометрээр тодорхойлох

2. Жирэмсэлсэн эмэгтэйчүүдийг судалгаанд оролцуулан жирэмсэн үеийн судасны эсэргүүцлийг судасны тонометрээр тодорхойлох

3. Судалгаанд хамрагдсан жирэмсэн эмэгтэйчүүдийн төрсний дараах судасны эсэргүүцлийг судасны тонометрээр тодорхойлох

Аргачлал

Судалгааны загвар

Ойрын 6 сарын хугацаанд жирэмслэхээр төлөвлөж буй эмэгтэйчүүдэд судасны эсэргүүцлийг тодорхойлж жирэмслэснээс нь хойш хянах проспектив кохорт судалгаа хийнэ.

Судалгааг хоёр үе шаттай явуулна:

1-р шат: Ойрын 6 сарын хугацаанд жирэмслэхээр төлөвлөж буй эмэгтэйчүүдийг сонгож, судасны уян хатан чанарыг хэмжиж тодорхойлно. Зөвхөн жирэмсэлсэн эхчүүдийг даган судална .

2-р шат: Судалгаанд хамрагдсан жирэмсэн эхчүүдийг төрсний дараа буюу төрснөөс хойш 2 сарын дараа судасны уян хатан чанарыг хэмжиж үзнэ.

Судалгааны хамрах хүрээ

Судалгааны материал цуглуулалтыг ЭНЭШТ-ийн эх барих эмэгтэйчүүдийн клиникийн нөхөн үржихүйн зөвлөх поликлиникт хийнэ.

Судалгааны түүвэрлэлт

Судалгаанд оролцох эмэгтэйчүүдээс зөвшөөрөл авч, зөвшөөрсөн эмэгтэйчүүд дараах шалгууруудыг хангасан тохиолдолд судалгааг хийнэ.

Судалгаанд оролцуулах шалгуур

1. 18-40 настай

2. Жирэмсэн биш,

3. Ойрын 6 сарын хугацаанд жирэмслэхээр төлөвлөж буй

4. 4 хүртлэх сарын хугацаанд жирэмслэх оролдлого хийж буй эмэгтэйчүүдийг хамруулна.

Мэдээлэл цуглуулалт

Улаанбаатар хотын дүүргүүдийн гэр бүл бүртгэх товчоонд зар мэдээ нааж FM радио, сонин, телевизээр судалгаанд хамруулах шалгуур бүхий мэдээлэл багтаасан зарыг 2 сарын турш мэдээлнэ. Ойрын хугацаанд жирэмслэхээр төлөвлөж буй, сүүлийн 4 хүртлэх сарын хугацаанд жирэмслэх оролдлого хийж буй эмэгтэйчүүдийг судалгаанд хамруулна.

Утсаар авах сорил асуулга: Сорил асуулгын дагуу шалгуурт багтах эсэхийг тогтооно.

1) Эмэгтэйд судалгааг товч танилцуулна

2) Асуулт байгаа эсэхийг тодруулна

3) Судалгааны тухай хаанаас сонссон тухай асууна

4) Эмэгтэйн нас, жирэмслэхээр төлөвлөж буй эсэх, төлөвлөж буй хугацааг асууна

5) Эмэгтэйн нэр, утасны дугаар болон судалгааны төв дээр ирэх боломжтой цагийг бүртгэнэ

Хэрэглэгдэх багаж:

Судасны уян чанарыг үзэх SphygmoCor CPV судасны тонометр (багажийн тухай мэдээллийг хавсралтаас үзнэ үү), компьютер, цусны даралт хэмжих аппарат.

Анхны үзлэг

1) Эмэгтэйд судалгааг товч танилцуулан асуулт байгаа эсэхийг тодруулна

2) Эмэгтэйд таниулах зөвшөөрлийн хуудсыг танилцуулна

3) Эмэгтэйн нэр, хаяг, утасны дугаар, утсаар ярих хамгийн тохиромжтой үе зэргийг тэмдэглэнэ

4) Эмэгтэйн өндөр, биеийн жинг үзэж тэмдэглэнэ

5) Эмэгтэйн төрсөн огноо, жирэмслэлтийн тоо, төрөлтийн тоо, өмнөх жирэмсний явц зэргийг багтаасан сорил асуулгын дагуу мэдээллийг авна

6) Жирэмсэнг үгүйсгэх зорилгоор шээсэнд жирэмсний сорил хийнэ

7) Эмэгтэйн артерийн даралт ба судасны эсэргүүцлийг хэмжинэ

8) Эмэгтэйг жирэмсэлмэгцээ холбоо барихыг хүснэ

Жирэмсэлсэн эсэхийг сар болгон утсаар лавлана. Эмэгтэй жирэмсэлсэн тохиолдолд судалгааны төвд ирэхийг урьж шээсэнд жирэмсний сорил тавьж артерийн даралт, биеийн жинг үзнэ. Мөн сүүлийн сарын тэмдэг ба уламжлалт ба онош зүйн шинжилгээгээр төрөх хугацааг урьдчилан тодорхойлж тэмдэглэнэ.

Жирэмсэн үеийн үзлэг

Жирэмсэн үеийн судасны эсэргүүцлийг хэмжих эхний үзлэгийг 24-26 долоо хоногтойд хийнэ. 1-р шатанд хамрагдсан 60 эмэгтэйчүүдийн 50%-с цөөн хувь жирэмсэлсэн тохиолдолд жирэмсний 32-34 долоо хоногтойд судасны эсэргүүцлийг дахин нэг удаа хэмжинэ.

Төрсний дараах үеийн үзлэг

Төрснөөс хойш 2 сарын дараа эмэгтэйн биеийн жин, артерийн даралт ба судасны эсэргүүцлийг хэмжинэ.

Асуух зүйл байвал: БГЭМН-н ЭБЭНҮЭМЕЗ -70193663


 

Зочдын тоо

Гишүүд : 1
Нийт мэдээ : 147352
Web Links : 6
Мэдээ үзсэн : 1647561

Цаг агаар

Санал асуулга

Сэтгэл ханамжтай үйлчилгээ авахад таньд юу хэрэгтэй байна.
 

Тамхины хор хөнөөл

Get the Flash Player to see this player.

time2online Extensions: Simple Video Flash Player Module

Зөвлөгөө